3506 аж ахуйн нэгж, байгууллага тооллогод хамрагджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-01 15:44:14

Ховд /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тооллогын явц, үр дүнгийн талаар Ховд аймгийн Статистикийн хэлтсээс тодрууллаа.

Энэ удаагийн тооллогод Ховд аймгаас 3506 аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хамрагдаж дууслаа. Мөн одоогийн байдлаар 1961 хувиараа хөдөлмөр эрхлэгч тооллогод цахимаар хамрагдаж, мэдээллийн санд бүртгүүлээд байна.

“Статистикийн тухай хууль”-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны ээлжит тооллогыг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.  

Улсын хэмжээнд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тооллогод хамрагдалт хангалтгүй байгаа тул тооллогын хугацааг хоёр хоног сунгажээ. Иймээс баялаг бүтээгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд https://toollogo.1212.mn цахим хуудас болон Ховд аймгийн Статистикийн хэлтсийн 88046437, 99917500, 89705599 утсаар холбогдож, тооллогодоо хамрагдахыг уриаллаа.   



Холбоотой мэдээ