Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-01 18:19:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр 14:45 цагт эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын нийт 39 төлөөлөгчийн 38 нь оролцож байна.

Ээлжит хуралдаанаар:

- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны ажлын тайлантай танилцах;

- Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны биелэлтийн тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

- Аймгийн 2021 оны төсвийн зарим зардалд өөрчлөлт оруулах;

- Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын тайлан, 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлах;

- Газарзүйн нэрийн сантай холбогдуулан аймгийн 99 багийн нэрийн саналыг уламжлах;

- Зарим сумын багийн хилийн заагийн асуудал;

- Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай;

- Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай;

- Газрын төлбөр тогтоох тухай;

- Орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай;

- Жендэрийн тэгш эрхийг хамгаалах тухай дэд хөтөлбөрийн биелэлттэй танилцах;

- Аймгийн нутаг дэвсгэрийн усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай;

- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр батлах;

- 2022 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөг батлах;

- Аймгийн 2022 оны төсвийг хэлэлцэн батлах зэрэг 15 төрлийн асуудлыг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ