Өчигдөр 441 хүнээс коронавирус илэрч, гурван хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2021-12-02 11:02:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 441 иргэн коронавируст халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.


Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 383 711 болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын хладвар бөгөөд 274 нь Улаанбаатар хотод, 167 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас халдварын хамгийн олон буюу 17 тохиолдол Говь-Алтай, Орхон, Завхан, Сэлэнгэ аймагт тус тус бүртгэгдсэн байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1935 хүн амиа алдаад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5300 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10 087 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ