Зуунмод хотын захирагчийн нэрэмжит олимпиадад ангиараа оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Зуумод хотын аварга шалгаруулах захирагчийн нэрэмжит олимпиадыг энэ жил анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд анги хамт олноороо оролцож байгаа нь онцлог байна. Анги нийтийн олимпиадад 71 бүлгийн 2220 хүүхэд оролцож байгаа юм.
Энэхүү олимпиадыг нийт 3 төрлийн хичээлээр 2 өдөр зохион байгуулж байгаа бөгөөд математикийн хичээлээр ЕБС-ийн 5,8,12 дугаар анги, орос хэлний хичээлээр 9 дүгээр ангиуд, англи хэлний хичээлээр 7, 10, 11 дүгээр ангиуд тус тус оролцоно.
Тус олимпиад нь “Ковид-19” цар тахлын ЕБС-ийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, анги нийтээр нь сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын мэдлэг чадвар, сурах хүсэл эрмэлзэл сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилготой ажээ.