Монголбанк өнгөрсөн сард 1.86 тн үнэт металл худалдан авав

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-12-03 12:20:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 11 дүгээр сард 1.86  тн үнэт металл худалдан авлаа.


Мөн оны эхнээс өссөн дүнгээр 12 дугаар сарын 1-ний байдлаар нийт 20.02 тн үнэт металл худалдан аваад байгааг төв банк мэдээлэв.


Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 147.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 111.3 кг үнэт металл худалдан авсан байна.


Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны 11 дүгээр сард 166,639.90 төгрөг байв. 





Холбоотой мэдээ