Шүлхий өвчин дэгдэлт нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Өндөрхангай,
Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, дэгдэлт нэмэгдэж байна. Энэ сарын 3-ны байдлаар 13 мянган
мал тус өвчнөөр
өвчилжээ.
Зүүнхангай
сумын хамгийн захын малчин өрх Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн
айлаас 1 км
зайд оршдог байна. Иймээс Баруунтуруун
сумын Зүүнтуруун
багийн 17 өрхийн 6.7 мянган мал эрсдэлтэй байгаа тул урьдчилан
сэргийлэх зорилгоор хяналт, шалгалтын хоёр цэгийг Цагаан уул болон Хүрэн
дэл гэх газарт ажиллуулж байна.
Халдвар
илэрсэн бүсүүдээс мал, мах нэвтрүүлэхгүй байх, голомттой бүсээр
зорчин өнгөрсөн тээврийн хэрэгслийг ариутгах
зэрэг ажлыг мэргэжлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байна.