Өсвөр насныхан эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-06 17:11:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өсвөр үеийнхний бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, усны зөв зохистой хэрэглээ, ариун цэврийн өрөөний ашиглалт, эрүүл ахуйн талаарх мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн дэмжлэгээр аймгийн ЗДТГ, ЭМГ, Насан туршийн боловсролын төв хамтран сургалтыг явуулав. “Өсвөр үеийнхний эрүүл мэнд“ сэдэвт тус цахим сургалтад Биеийн тамир спортын газрын секц, дугуйланд явдаг 1200 шахам сурагчийг хамруулсан байна.

Сургалтад хамрагдсан сурагчдад 20 сая төгрөгийн өртөг бүхий усны сав, охидын ариун цэврийн хэрэгслийн багц олгожээ.

Холбоотой мэдээ