Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 54 иргэн ажлын байртай боллоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-12-07 13:54:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Оюу толгой" ХХК "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж, 54 иргэнийг шууд ажлын байраар хангалаа.
Тус компаниас "Өмнийн говиос Дэлхийн тавцанд хамтдаа" уриан дор зохион байгуулсан уг өдөрлөгт 23 байгууллага иргэдэд үйлчилж мэдээлэл өгч ажилласан байна. Нийт 225 ажлын байр зарлан, 850 гаруй хүнд ажлын байрны танилцуулга хийж, 75 иргэн ажлын байранд бүртгүүлсэн гэж Даланзадгад сумын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өдөрлөгийн хүрээнд 225 ажлын байр зарласнаас Өмнөговь аймгийн харьяат 54 иргэн хүнд машин механизмын ажлын байранд сонгогджээ. Мөн энэ үеэр Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг "Хасуд бат" ХХК "Оюу толгой" компанитай уурхайчны хамгаалалтын арьсан мөрний бүсийг нийлүүлэн ажиллахаар болж хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар "Хасу мегаватт" ХХК-тай Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хамтран ажиллах гэрээг мөн байгуулжээ.
Холбоотой мэдээ