“Эрсдэлгүй Дархан” аяны шилдгүүдэд шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-07 22:37:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого, хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлогын хороотой хамтран өнгөрсөн зургаадугаар сард “Эрсдэлгүй Дархан” аяныг эхлүүлсэн.

Аяны хүрээнд 687 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдон мэдээлэл хүргэсэн бөгөөд 162 байгууллага тайлангаа ирүүлжээ. Тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага дотроос 28 байгууллагыг сонгон аяны хүрээнд хийсэн ажилтай зохион байгуулагчид танилцаж, шилдэг 12 байгууллагыг шалгаруулсан аж. Үүнд: “ДСЦТС” ХК, Орхон сумын есдүгээр цэцэрлэг, “Дархан Ус суваг” ХК, Орхон сумын ИТХ, “Магнай трэйд”, АШУҮИС-ийн Дархан дахь салбар сургууль, 30 дугаар цэцэрлэг, Цэлмэг шүдний эмнэлэг, 12 дугаар цэцэрлэг, Аптекуудын холбоо, тавдугаар цэцэрлэг, ШШГ 445 дугаар анги шалгарчээ. Энэхүү аяныг зохион явуулснаар хөдөлмөр эрхлэлт, байгууллага ажиллагсдын харилцаанд эерэг өөрчлөлт гарч, ажлын байран дахь ХАБЭА-н нөхцөл сайжирч, хоёр ба гурван талт нийгмийн түншлэлийн харилцаа шинэ түвшинд гарч, бүх хүрээнд тодорхойгүй байдлыг бууруулснаар ковидын үеийн болон дараах хугацаанд дасан зохицох чадвар нэмэгдсэнээрээ давуу талтай гэж зохион байгуулагчид үзэж байна.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат: "Ковид-19" цар тахлын хүндрэлтэй цаг үед ААНБ-уудаа дэмжиж, ажилтан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг анхаарлын төвд оруулж, тодорхой үр дүнд хүргэж чадсан аймгийн ИТХ-ын нэрэмжитЭрсдэлгүй Дарханаяныг цаашид жил бүр зохион байгуулахаар болсныг онцоллоо.

Тус аяныг үргэлжлүүлэх туг, бүтээлч дэвтрийг аялуулахаар болсон бөгөөд Шилдгийн шилдэг байгууллагаар тодорсон Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хамт олонд гардуулан өглөө.

Холбоотой мэдээ