Малжуулах хөтөлбөрийн анхны мянгат малчин удахгүй тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-12-09 16:06:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2013 оноос эхэлсэн малжуулах хөтөлбөр Сүхбаатар аймагт амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрт өнөөг хүртэл нийт 243 өрх хамрагджээ. 2021 оны байдлаар 500-гаас дээш толгой малтай өрх 15 болжээ. Ирэх жилээс хөтөлбөрт хамрагдсан малчдаас анхны мянгат малчин тодрох нөхцөл бүрдсэн гэж аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.

Энэ онд гэхэд 13 сумын 15 өрхөд 65 сая төгрөгийн өртөг бүхий 779 толгой малыг хүлээлгэн өгчээ. Эдгээр малчдад зориулсан мал маллах арга ухааны сургалтыг аймгийн ХХҮГ-аас энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд өмнөх жилүүдэд хөтөлбөрт хамрагдаж, амжилттай яваа малчид шинэ залууст зөвлөгөө мэдээлэл өгч, өөрсдийн туршлагаасаа хуваалцжээ.

2009 онд хөдөө гарч, айлын мал маллаж байгаад 2015 онд ХХҮГ-ын малжуулах хөтөлбөрт хамрагдсан. Одоогоор 500 орчим толгой малтай болсон. Цаашид малын тоо гэхээс илүү үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарч байна. Ер нь энэхүү хөтөлбөрийг маш зөв зүйтэй, залуучуудад жинхэнэ бодит дэмжлэг болж чаддаг хөтөлбөр гэж үнэлж байгаа. Тиймээс хөтөлбөрт хамрагдсан залуус маань түүнийхээ үр шимийг заавал үзэх ёстой хэмээн Асгат сумын малчин Д.Сүхтөмөр сэтгэгдлээ хуваалцлаа. 

Холбоотой мэдээ