"Оны онцлох тамирчин"-аар Симона Байлз тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-12-10 14:22:33

ВАШИНГТОН. /RT/. Америкийн “Time” сэтгүүл "Оны онцлох тамирчин"-аар гимнастикчин Симона Байлзыг нэрлэжээ. 


Тэрбээр өнгөрсөн зун Токио хотноо болсон Олимпын наадамд спортын гимнастикийн багийн төрөлд мөнгөн медаль, тэнцвэрийн дасгалын төрөлд хүрэл медаль хүртсэн боловч сэтгэлзүйн хүнд байдлаасаа болж дөрвөн тэмцээнд оролцохоос татгалзсан билээ. 


Өдгөө 24 настай Симона Байлз нь Рио-де Жанейрогийн Олимпоос дөрвөн алтан медаль хүртсэнээс гадна, дэлхийн 19 удаагийн аварга тамирчин юм.



Холбоотой мэдээ