Бар, нохой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-12-12 07:25:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 12 дугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 9. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.


Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулхад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ