“Evisa.mn” цахим системээр нийт 10 улсын 62 иргэнд цахим виз олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-13 17:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 12-р сарын 9-ний байдлаар 123 улсын 16951 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна.


Тодруулбал, албан хэргээр 299, хөрөнгө оруулахаар 1505, хөдөлмөр эрхлэхээр 5881, гэр бүлийн зорилгоор 6372, суралцахаар 726, цагаачлахаар 1869, түр ирэгчээр 303 гадаадын иргэн байна.


ГИХГ арваннэгдүгээр сард 583 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 102 гадаадын иргэнд хилийн боомтод  виз олгосон байна. Мөн “Evisa.mn” цахим системээр нийт 10 улсын 62 иргэнд цахим виз олгожээ.


Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 710 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1173 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Энэ сарын тоон үзүүлэлтийг өмнөх оны 11 дүгээр сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 4,1 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 3,5 дахин, оршин суух зөвшөөрлийн сунгалт 4,1 дахин өсжээ.

Холбоотой мэдээ