Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөтөө 11-13 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар, 15-нд ихэнх нутгаар цас орж,
хүйтний эрч чангарна.
2021 оны 12 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын
нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун
хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10
метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 17-22
хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас
орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн
байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15
хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 15- 19 хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
15-нд баруун болон
төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн
аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд
баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд
Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч
Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар
шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.