“Цахим говь-Өмнөговь” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-14 20:05:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ “Цахим говь-Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 8 сумын 9 байршилд 2G, 4G сүлжээг нэвтрүүлж байна. 

Тодруулбал Сэврэй хайрханы энгэр, Ноён сумын Ханын хэцийн баруун үзүүр Баясах багийн нутаг, Гурвантэсийн баруун, зүүн, дунд голын орчимд өндөрлөг газарт сүлжээний антеннь байршуулсан байна. Ингэснээр орон нутгийн иргэд мэдээллээ цаг тухайд нь солилцох боломжтой болж байгаа юм.  Аймгийн ЗДТГ-ын  ХОХБТХ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх “2024 он хүртэл Өмнөговь аймгийн бүх газар нутагт 4жи сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ийнхүү сүлжээнд нэвтэрснээр мэдээллийн том хувьсгалд говьчууд нэгдэх, иргэн хүний мэдэх эрхийг бүрэн хангана. Сүлжээтэй болсноор хүний амьдралд, хандлагад их өөрчлөлт ордог. Хүний унаган эрх бол мэдээлэл авах эрх, тиймээс бид хамтран Өмнөговьчуудаа цахимжуулах аяныг шат дараатай эрчимтэй зохион байгуулж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд хамтран гар бие оролцож малчдаа сүлжээнд холбох ажлыг хийж байгаа бүх хүмүүст баярлаж талархснаа илэрхийлье” гэлээ.    

Холбоотой мэдээ