Чингэлтэй дүүргийн мөсөн талбайн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын хөл хорионы улмаас барилгын ажлын үйл ажиллагаа зогсоод байсан мөсөн талбайн ажил эхэлж, 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн
ирж, нийслэлийн ЧД-ийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй
хамтран тус талбайн мөс тавих ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон билээ.
Энэхүү байгууламж А, Б блоктой бөгөөд спорт заал, усан бассейн,
оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй юм. Өнгөрсөн зун оффисын хэсэг
болон спортын заал, 3 зам бүхий 25 метрийн усан бассейн ашиглалтад орсон юм.