Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас
орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай
хүйтэн байна.
2021 оны 12 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи
ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27
хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн
баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10
метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 16-18
хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 19-23 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
сарын 19, 20-нд Увс
нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх
голын хөндийгөөр, 21-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн
аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 19, 20-нд
говь, тал, хээрийн нутгаар, 22-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын
хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө
32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал
нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө
9-14 хэм хүйтэн байна.