Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-20 17:18:53

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Хууль зүйн туслалцааны төвийн ажлын хэсэг ирж, төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа  авах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг нь ханган ажиллалаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн “Ядуурлыг устгах” зорилго, зорилтын хүрээнд тус ажлын хэсэг Завхан аймагт ирж ажиллалаа. Ажлын хэсэг төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготой гурван өдөр ажилласан. Энэ үеэр төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа  авах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг хангах. Өмгөөллийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх. Орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээ авах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор салбарын ажлын байрыг улсын өмгөөлөгчийн ажлын онцлог, стандартад нийцүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулах талаар хамтран ажиллав.

Мөн салбарын үйл ажиллагаанд ашиглаж буй баримт бичиг үрэгдэхээс урьдчилан сэргийлж, архивын хадгаламжийн нэгжийг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн хөтлөх нэрсийн жагсаалтад оруулах. Хууль зүйн туслалцааны төвийн баримт бичгийг архивд хүлээн авч хадгалах, хамгаалах. Улсын өмгөөлөгчдийг аймгийн ЗДТГ-ын төрийн байгууллагын удирдлагын цахим системд холбоход дэмжлэг үзүүлэх талаар тус тус хамтран ажиллахаар боллоо гэв. 

Холбоотой мэдээ