Малын хөлийн татварын хэмжээг тэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 17:57:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум малын хөлийн татварын хэмжээг тэглэжээ.
Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.
Даланзадгад сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2021 онд ногдуулсан малын хөлийн татварын хэмжээг тэглэсэн байна. 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2022 оны малын тоо толгойн албан татварыг төлөхөөр тогтоожээ.
Ташрамд өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор Даланзадгад суманд 444 өрхийн 136,4 мянган толгой мал тоолуулжээ.
Холбоотой мэдээ