Цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн 33.1 хувь нь үргэлжлүүлэн суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 18:28:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг энэ оны 9 дүгээр сарын 1-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн.


Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна.


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • 1453 цэцэрлэгийн
  • 7024 бүлэгт
  • 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна.

Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм. Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн 31 мянга нь 4 настай, 28 мянга нь 5 настай суралцагч байна.

Холбоотой мэдээ