Ялимгүй цас орж өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн
анхааралд: 23-наас ихэнх нутгаар
хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж
байна.
2021 оны 12 сарын 22-ны 08
цагаас 20 цаг хүртэл: Ихэнх
нутгаар солигдмол үүлтэй. Tөвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган
шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11
метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур
болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан
голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
16-21 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул,
Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм
хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж
секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж
секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын
23- 27 хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд төвийн аймгуудын
нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангайн
уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга
шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар,
25, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч
Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар
шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,
голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм,
өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.