Өндрөөс аврах ажиллагаагаар 31 иргэний амь аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь авран хамгаалжээ.
Үүнээс 30 нь өндрөөс аврах ажиллагааны
дуудлага байсан бөгөөд 31 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган
ажилласан юм.
Тухайлбал, өчигдөр СХД-ийн 27 дугаар хороо
“Орчлон” хорооллын 42 дугаар байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас хүн
үсрэх гэж байна гэсэн дуудлагаар ажиллаж, балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр
ашиглан амийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж НОБГ-аас
мэдээллээ.