Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 3 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч
чангарч, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.
2021 оны 12 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар
цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд
5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,
Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий,
Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд
хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм
хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 24-28 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 24-нд Хангайн
уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга
шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө
39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын
хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм,
бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 26-наас
өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.