АТГ өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-27 12:46:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 20-24-нд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгасан байна.


Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор 483 хэргийг мөрдөн шалгаж байна.


Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэргийн 12 обьектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан ба гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл бичиж, мөн мэдэгдлийн хариуг хүлээн авчээ.

 

Холбоотой мэдээ