Мөрдөст эмэгтэйчүүдийн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-12-27 19:07:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Эерэг хамт олон бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулав. Аймгийн Онцгой байдлын газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албаны эмэгтэй алба хаагч нарын 20 гаруй мөрдөст бүсгүй оролцжээ.

Уулзалтаар мэдээлэл, сургалт болон хамт олны дунд эмэгтэй алба хаагчид эерэг уур амьсгал хэрхэн бүрдүүлэх, хувь хүний хөгжил, сэтгэл зүйг тодорхойлох талаар ярилцаж, 2022 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.

Энэ үеэр эрхэлсэн ажлаараа бусдыгаа тэргүүлэн эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй манлайлан оролцдог Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Роза, Онцгой байдлын газрын Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн М.Мөнхдэлгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхнаст нарыг аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос “Дурсгалын тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан байна.

 

Холбоотой мэдээ