Аргентины баг ФИФА-гийн чансааг тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-18 11:29:29

БРНА. /Prensa Latina/. Америк тивийн хөлбөмбөгийн АШТ-ий шувтаргын тоглолтод Чилид хожигдсон хэдий ч Аргентины шигшээ баг ФИФА-гийн чансааны жагсаалтыг тэргүүлсэн /1585 оноогоор/ хэвээр байна.

Ахлах дасгалжуулагчгүй, багийн ахлагчгүй, дээр нь үндэсний хөлбөмбөгийн холбоо нь дотроо хямрал зөрчилтэй байгаа энэ хүнд үед Аргентин улсын шигшээ баг ФИФА-гийн чансааг тэргүүлж байгаа бол Францад саяхан болсон ЕАШТ-ий хагас шигшээ тоглолтод хожигдсон Бельгийн баг 1401 оноогоор жагсаалтын хоёрдугаарт оржээ.

Колумб 1331 оноогоор гуравдугаар байрт, Герман 1319 оноогоор дөрөвдүгээрт байрт орсон бол Чили 1316 оноогоор тавдугаарт бичигдлээ.

Харин “Евро-2016”-гийн аварга Португалын шигшээ баг 1266 оноогоор зургадугаар байрт, “Евро-2016”-д аман хүзүүдсэн Франц 1189 оноогоор долдугаарт орсон бол Испани 1165 оноогоор 8, Бразил 1156 оноогоор 9, Итали 1155 оноогоор 10 дугаар байрт оржээ.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ