Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-31 14:16:49

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг боловсролын салбарт “Цахим сургалтын систем”-ийг нэвтрүүлж, анги нийтээр чанартай сургасан багш нарыг урамшуулах, сургалтын чанар үр дүнг улсын дунджаас дээгүүр үзүүлэлтэд хүргэх бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байна.


УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын санаачилга, дэмжлэгээр Боловсрол шинжлэх ухааны яамны ажлын хэсэгтэй хамтран УИХ-д өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хуулийн төсөл”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Хүмүүнлэгийн боловсролын тухай” хуулийн төслүүдийн хүрээнд Төв аймгийн бүх шатны боловсролын байгууллагын төлөөлөл багш, ажилтан, суралцагч, эцэг эхийн төлөөлөл төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулан “Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсан юм.


“Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 48 цэцэрлэгийн 255, Ерөнхий боловсролын 30 сургуулийн 957 буюу нийт 1212 багш, удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулан сум, сургууль, цэцэрлэгийн түвшинд, сургалтын байгууллагын удирдлагын түвшинд, бүсийн түвшинд нийт 3 удаа зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэгт танилцуулан, албан тоотоор БШУЯ-ны ажлын хэсэгт хүргүүлэн ажилласан. Дээрх хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн дүгнэвэл хуулийн төсөлд өөрчлөх, өөрчлөн найруулах, нэмэлтээр оруулах 4 бүлгийн 63 заалт, хасах 4 заалт байгааг тодорхойлжээ. 

Холбоотой мэдээ