Нэгдүгээр сард агаарын хэм олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-03 22:07:37

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн нийт нутгаар нэгдүгээр сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэс 3-4 хэмээр хүйтэрнэ.

Нэгдүгээр сард хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с байх бөгөөд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.  

 

Холбоотой мэдээ