Хонконг найман улстай нислэгээ түр зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ. /China Daily/. Хонконгийн засаг захиргаа энэ сарын 8-14-ний өдрүүдэд найман
улсаас ирэх зорчигч тээврийн нислэгийг нутаг дэвсгэртээ газардахыг хориглохоор
болсноо өнөөдөр мэдэгдлээ.
Хонконгийн засаг
захиргааны тэргүүн Керри Ламын мэдээлснээр, энэхүү хориг нь Австрали, Их
Британи, Канад, Франц, Энэтхэг, Пакистан, Филиппин, АНУ-аас ирэх нислэгүүдийг
хамарна.
Хонконгт “COVID-19” халдварын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж
байгааг харгалзан нислэгүүдийг түр зогсоох шийдвэрийг гаргасан гэдгийг тэрбээр онцлон
тэмдэглэжээ.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
12 цаг