“Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2022-01-06 09:19:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон дахь “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ.


Галыг унтраахаар Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.


Тус үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр гурван барилга шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 5:6 цагт НОБГ-т ирсэн хэмээн НОБГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ