Завханы 18 хүүхэд ирэх хичээлийн жилээс Японд суралцана

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 01:45:25

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад Завхан аймгаас 18 хүүхэд суралцана.

Тодруулбал Монгол улс  Япон улсад 1000 инженер бэлтгэх  “Инженер, технологийн дээд боловсрол ” төслийг 9 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн хүрээнд Завхан аймгаас 109 хүүхэд шалгалт өгч 18 хүүхэд тэнцжээ.  Эдгээр  сурагчид ЭЕШ-тад 600 оноо авснаар ШУТИС-д эхний хоёр жил, Япон улсад сүүлийн  хоёр жил Засгийн газрын тэтгэлгээр сурах боломжтой юм.  Мөн ОХУ-ын БНТыва  улс, Завхан аймагтай байгуулсан гэрээний хүрээнд тус улсын их дээд сургуулиудад элсэх боломжтой юм. Гагцхүү сурагчид  хичээл, зүтгэл, чадвараа бүрэн дайчилж, элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авах хэрэгтэй юм хэмээн аймгийн Боловсролын газраас мэдээллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ