Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2022 оны 01 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун
хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи
ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Увс
нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 хэм,
Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг,
Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр 11-16 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр.
11-13 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн
байна.
2022 оны 01 дүгээр сарын 08-12 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 8-нд Алтай,
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын
нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн
баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун
аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн
баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд
секундэд 5-10 метр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг
болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр
хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Их
нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө
11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм,
өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн
байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.