Монголд хоёр байдаг Шүрэн улаан Жамсран бурханы баг Завханы музейд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 02:39:06

Өдгөө Завхан аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалж байгаа Шүрэн улаан  Жамсран бурхны баг нь Монголд хоёр байдаг байна.

Тус үзмэр нь Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дахь Хуягтын хүрээнд хэрэглэж байсан 10 догшин хангалын нэг юм. Хийц ур нь цаас, улаан шүр, будаг оролцуулан хөөмөлдөж бүтээсэн. Будааны хэмжээтэй жижиг улаан шүрийг утсанд хэлхэж нүүрний хэсэгт нааж тогтоожээ. Маш уран нарийн хийцтэй шашны томоохон үнэт бүтээл юм. 1956 онд анх музейд ирж одоог хүртэл түмэн олны нүдийг хужирлаж байна. Монгол улсын хэмжээнд ховор бүтээлд ордог XYIII зууны сүүл үеийн шашны бүтээл юм. Энэхүү бүтээлийг ид шидтэй гэж ярих нь ч бий. Учир нь музейн гол үзмэр болсон уг багт хүн аминчлан сүслэн залбирвал үйлс нь бүтдэг хэмээн нутгийн ярьдаг ажээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ