Аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 24 баг өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-10 17:03:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн насанд хүрэгчдийн 2022 оны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 24 багийн 192 тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тус тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Сагсан бөмбөгийн холбоо, мөн 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран энэ сарын 8-9-нд зохион байгуулжээ.

Сагсан бөмбөгийн спортыг орон нутагтаа хөгжүүлэх зорилго бүхий энэхүү тэмцээнийг 18-аас дээш нас болон +30 насны ангилал 3х3 төрлөөр зохион байгуулж, аваргуудаа шалгаруулсан байна.

18-аас дээш насны төрөлд Б.Энхбаясгалан ахлагчтай Цэгц билиг сургуулийн эмэгтэй баг, “Цагаан суварга Neogen” (эрэгтэй) баг тус тус түрүүлж, Г. Батцэцэг ахлагчтай “Цагаан суварга Neogen” эмэгтэй баг,  А.Жавхлан ахлагчтай аймгийн Залуучуудын холбооны эрэгтэй баг удаалж, 3 дугаар байрт Э.Нарангэрэл ахлагчтай эмэгтэй багш нарын баг, Б.Даваажаргал ахлагчтай Animax (эрэгтэй) баг оржээ.

Шилдэг тоглогчоор сагсан бөмбөгийн дэд мастер Х.Дашравдан, Б.Тулга нар шалгарлаа.



Харин 3x3 сагсан бөмбөгийн +30 насны ангиллын тэмцээнд эрэгтэй 7 баг оролцон, Г.Цацралболд ахлагчтай багш нарын баг түрүүлж, М.Найдан ахлагчтай Говь-Угтаал сумын баг удаалж, Хулд сумын баг тамирчид 3 дугаар байр эзэлсэн байна.


 



Холбоотой мэдээ