“Шийдвэрлэлт-1” аяныг дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-10 22:13:34

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаа, Прокурорын газартай хамтран “Шийдвэрлэлт-1” аяныг 45 хоногийн хугацаатай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа 194 хэрэг бүртгэлтийн хэргээс 77 хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн зөрчлийн шинжтэй 569 гомдол мэдээллийн 96,4 хувийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Тэрчлэн мэргэжлийн ур, чадвар, идэвх санаачилга, үр бүтээл гарган бусдыгаа хошуучлан ажилласан аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул нарыг зөөврийн компьютерээр шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ