“Хакүхо сан”-гаас түргэн тусламжийн 4 автомашин хандивлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2016-07-19 11:04:09

“Хакүхо сан”-гаас Төв аймаг, /тус аймгийн Эрдэнэсант сум/, Архангай, Өвөрхангай аймгуудад яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон 4 автомашин хандивлажээ.

Тус түргэн тусламжийн автомашин замд явж байхдаа зарим яаралтай эмчилгээг хийж өвчтөн анхны тусламж үзүүлэх боломж бүхий тоног төхөөрөмжтэй гэдгээрээ онцлогтой. Мөн “Тоёота мотор” корпорациас эдгээр хандивласан автомашины засвар үйлчилгээг хариуцах юм.

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд амжилттай барилдан тэргүүлэгчдийн эгнээнд өрсөлдөж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ