Олимпын хошой аварга Кохэй Учимура зодог тайллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-12 12:43:17

ТОКИО /Kyodo/. Японы гимнастикийн “Хаан” гэгддэг олимпын хошой алтан медальт, ганцаарчилсан төрлийн дэлхийн зургаан удаагийн аварга Кохэй Учимура зодог тайлж буйгаа мягмар гаригт мэдэгдлээ.


Бүх цаг үеийн шилдэг эрэгтэй гимнастикчидын нэг гэгддэг 33 настай түүний хувьд бэртэл гэмтлээс болоод өнгөрсөн онд зохион байгуулагдсан олимп, дэлхийн аварга гэх томоохон тэмцээнүүдийн шагналын тавцанд гарч чадаагүй юм.


Тэрбээр дөрөв дэхь удаагаа олимпын эрхээ аваад байсан ч өнгөрсөн оны 7 дугаар сард зохион байгуулагдсан олимпын тэмцээний үеэр мөрний бэртэл нь сэдэрч тэмцээнийг орхисон билээ.


Кохэй Учимура нь 2008 оны улсын аваргын тэмцээнээс эхлээд 2017 оны NHK цомын тэмцээн хүртэл тасралтгүй ялалт байгуулжээ. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимп болон 2016 оны Рио-гийн олимпод түрүүлж байсан ба Рио-гийн наадмын дараа зүүн шагайгаа гэмтээж, 2017 оны Дэлхийн аваргын тэмцээнийг өнжиж байсан юм.


Улмаар 2018 оны Улсын аваргын тэмцээнд 3 дугаар байр эзэлснээр Японы бүх төрлийн гимнастикийн түүхэн дэх арван жилийн хаанчлалаа дуусгаж байв.

 

Холбоотой мэдээ