Спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-12 15:52:30

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын хурал болж, спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэрийг гаргасан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Онцгой комиссын нэгдсэн шуурхай штабын хоёрдугаар хуралдаанаар коронавирусний халдвар болон малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ хурлаас аймгийн хэмжээнд ирэх сарын 1-ний өдөр хүртэл, спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх. Олон нийтийг хамарсан соёл, урлагийн болон хурал, цуглааны үйл ажиллагаа зохион байгуулахдаа заал, танхимын дүүргэлтийг 1/3 байлгах. Оролцогчдод нь дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх. Төрийн байгууллагууд цагаан сарын баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх шийдвэрүүдийг тус тус гаргалаа гэв. 

Холбоотой мэдээ