"Дэвжээ" тэмцээнд хууль эрх зүйн мэдлэгээ сорин өрсөлдөв

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2022-01-12 18:14:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн хүрээнд төрийн алба хаагчдын дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгуулж, оролцогчид хууль эрх зүйн мэдлэгээ сорин өрсөлдлөө.

Тус тэмцээнийг аймгийн ИТХ, ЗДТГ, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран зохион байгуулжээ.

Тэмцээнд дөрвөн баг оролцож, багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, танин мэдэхүйн болон Үндсэн хуулийн холбогдолтой мэдлэг сорьсон тэмцээн гээд 5 төрлөөр өрсөлдөж, аймгийн ЗДТГ, МХГ, ГБХЗХГ, ХХҮГ, НДХ-ийн хамтарсан баг тэргүүлж, дэд байранд Хууль, эрх зүйн хэлтэс, ОБГ, УБХ, Цагдаагийн газар, ШША, ШШГГ-ын хамтарсан баг шалгарчээ.

Монгол Улсын Үндсэн хууль батлахад Дундговь аймгаас Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Н.Сампилноров, Ж.Адъяа, Д.Адъяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, С.Халзанхүү, Д.Цэдэнбал, Т.Тогоо, М.Моёор, Н.Шура нарын 17 депутат оролцсон байна.