“Дархан шилүүс” клубийн хөвгүүд цомын эзэд боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-13 10:57:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2022 оны футзаалны улирлын тэмцээн болох 16 хүртэлх насны “Хөвгүүдийн цом”-ын тэмцээн нэгдүгээр сарын 3-11-нд Футзаалны ордонд болж медальтнууд тодорлоо.

 

Хүрэл медалийн төлөөх тоглолтод А.Алтантуяа дасгалжуулагчтай “Арвис” клуб, А.Жавхлантөгс дасгалжуулагчтай “Шарын Гол” клубтэй өрсөлдөж, 4:3-аар “Арвис” баг хожсоноор хүрэл медалийн эзэд болов.

 

Харин аваргын алтан медаль, цомын төлөөх өрсөлдөөнд Дархан-Уул аймгийн Ч.Гантөмөр дасгалжуулагчтай “Дархан Шилүүс” клубийн баг, Эрдэнэт хотын  М.Сэргэлэн дасгалжуулагчтай “Хангарьд” клубийн хооронд болоход үндсэн цагт 0:0-ээр тэнцэв.

 

Ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэхэд 4:2-оор “Дархан Шилүүс” клуб хожиж, аваргын цомын эзэмших эрхтэй болсон юм.

 

Футзаалны 16 хүртэлх насны цомын тэмцээнд гялалзаж өөрийн ур чадвараараа бусдыгаа манлайлсан шилдэг тоглогчдыг тодруулахад шилдэг хаалгачаар “Хангарьд” клубийн Э.Мөнхтулга, шилдэг тоглогчоор “Дархан Шилүүс” клубийн Д.Төрбадрах, шилдэг довтлогчоор 24 гоолтой “Арвис” клубийн Б.Эрхэмбаяр тус тус тодорч, шилдгүүдэд шагналыг гардуулан өгсөн юм.

Холбоотой мэдээ