Говь-Алтай аймгийн нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-13 14:50:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон байна хэмээн холбогдох албанаас танилцуулав.

Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр:

–“Энэ сарын эхний арав хоногт ихэнх суманд хур тунадас орсон ба Алтайд 3.7 мм, Есөнбулагт 3.2 мм, Шаргад 2.4 мм, Тонхилд 2.3 мм, Төгрөгт 2.2 мм, Дарвид 1.7 мм, Бигэрт 1.6 мм, Гуулинд 1.3 мм, Жаргаланд 1.1 мм, Дэлгэрт 1.0 мм, Баян-Уулд 0.6 мм, Цээл, Хөхморьт 0.4 мм, Цогт, Тайширт 0.3 мм, Чандмань, Эрдэнэд 0.1 мм, Бугат, Халиунд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тооройд хур тунадас ороогүй байна. Харин салхины хамгийн их хурд Бугат, Төгрөгт 16 м/с, Баян-Уулд 14 м/с, Тайширт 12 м/с, бусад суманд 5-11 м/с хүрч шороон шуурга шуурчээ. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-3 өдөр байлаа” гэв.

Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар Есөнбулаг, Алтай, Төгрөг, Шаргад 4 см, Тонхилд 3 см, Дарви, Дэлгэр, Жаргаланд 2 см, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Халиун, Эрдэнэд 1 см, Цээл, Цогт, Тайшир, Чандманьд 0 см зузаан, бүрхэц 5-10 балл тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 90 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цасны нягт Алтай суманд 0.24 г/см3, Шаргад 0.22 г/см3, Есөнбулагт 0.20 г/см3 тодорхойлсон байна.


Холбоотой мэдээ