Малын хулгайн илрүүлэлт 60 гаруй хувиар өсжээ

ОРОН НУТАГТ | Дорнод
167@montsame.mn
2022-01-13 16:22:14

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2021 онд 62 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оноос 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Малчдын бүлэг, багийн Засаг дарга, Цагдаагийн хэсэг, хэсгийн төлөөлөгч хамтран малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцсэнээр ийнхүү нааштай үр дүн ажиглагдаж байгааг аймгийн Цагдаагийн газраас тодотголоо. 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцсон малчдын бүлэг шалгаруулахад Чойбалсан, Дашбалбар, Булган сумын малчдын бүлэг идэвхтэй оролцжээ. Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Ганзориг: "Малын хулгайтай тэмцэхэд иргэдийн сайн дурын малчдын бүлэг холбоо байгуулах нь чухал байдаг. Манай байгууллагаас цаашид малчдын бүлгүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд голчлон анхаарна" гэв.

Холбоотой мэдээ