Хонконгд бага сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-13 18:13:36

ХОНКОНГ. /Sing Tao/. Хонконгийн Засгийн газар цар тахлын тав дахь давалгаа эрчимжиж байгаатай холбогдуулан баасан гаригаас эхлэн бүх цэцэрлэг, бага сургуулийн танхимын хичээлийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа.


Мөн урьдчилан сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээнүүд үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Хууль тогтоох байгууллагын зарим гишүүдийн үзэж буйгаар, дээрх арга хэмжээнүүд нь хангалтгүй бөгөөд хамгийн чухал нь гаднаас зөөвөрлөгдөн ирж буй халдваруудыг таслан зогсоохын тулд илүү хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ.


Өнгөрсөн сарын сүүлээр коронавирусний омикрон хувилбар Хонконгд тархаж эхэлсэн ба сүүлийн өдрүүдэд олон дүүрэгт халдварын тохиолдлууд бүртгэгдсэн байна. Өчигдөр нийт 21 тохиолдол бүртгэгдсэнээс 8 нь дотоодын гаралтай халдвар байжээ.

Холбоотой мэдээ