СЯ, СЗХ, Үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн төлөөлөл уулзав

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-14 09:02:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны төлөөлөл уулзлаа.


Тэд хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын үйл ажиллагаанд салбарын оролцогчдын тэгш оролцоог хангах, соёлын өвийг хамгаалах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов. Мөн гурван тал хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ мэдээ мэдээлэл солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэх цаашилбал салбарын мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулахад хамтран ажиллах юм


Санхүүгийн зохицуулах хороо үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оноос олгож эхэлсэн. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 40 хуулийн этгээд, 436 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.


Уулзалтад Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг, СЗХ-ны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны дэд тэргүүн О.Мөнгөнцоож, албаны бусад хүн оролцлоо. 

Холбоотой мэдээ