“YouTube”-ээс хамгийн их ашиг орлого олсон хүмүүсийн жагсаалтыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2022-01-15 13:07:32

НЬЮ-ЙОРК. /BBC/. Америкийн “Forbes” сэтгүүл өнгөрсөн онд “YouTube”-ээс хамгийн их ашиг орлого олсон влогчдын жагсаалтыг танилцууллаа.


Жагсаалтын нэгдүгээрт 23 настай, “youtube-чин” Жимми Дональдсон бичигджээ. 2021 онд түүний орлого 54 сая ам.доллар байсан байна.


Тэрбээр “Mr.Beast” гэх сувагтай бөгөөд өнгөрсөн онд “YouTube” хэрэглэгчид Дональдсоны бичлэгийг 10 тэрбум удаа үзэж, энэ үзүүлэлтээр өмнөх хоёр жилийн жагсаалтыг тэргүүлэгч 10 настай Райан Кажиг гүйцэж түрүүлжээ.


“Ryan's World” нэртэй сувгаараа бичлэгээ цацдаг Райан Кажи жагсаалтын долоодугаарт бичигдсэн байна.


Дональдсон тоглоомын платформ хэрэглэгчдэд мөнгө тараах гэх зэрэг янз бүрийн хачирхалтай бичлэг нийтэлдэг байна. Гэхдээ, “Forbes” сэтгүүлийн онцолж буйгаар, тэрбээр амжилттай бизнес эрхлэгч гэдгээ харуулжээ.  2021 онд тэрбээр АНУ-ын 1600 ресторанд өөрийн брэндийн нэрээр бургер захиалах боломжтой гар утасны программыг бүтээсэн байна.


"Forbes" сэтгүүлээс гаргадаг “youtube-чдын” жагсаалтын хоёрдугаарт, жүжигчин, боксчин, блогчин Жэйк Пол орсон байна Тэрбээр өнгөрсөн онд 45 сая ам.долларын орлого олжээ.


Холбоотой мэдээ