Нийслэлийнхний 50.5 хувь нь III тунг тариулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-17 10:07:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-нд вакцины I тунд 22, II тунд 40, III тунд 782, IV тунд 1004, нийт 1848 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь I тунг, 71.9 хувь нь II тунг, 50.5 хувь нь III тунг, 2.9 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна.

Зорилтот бүлгийн буюу 3024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.451 (77.0 хувь), 16-17 насны 26.991 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.


Холбоотой мэдээ