Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 1001 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-17 12:43:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 83 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар нийт батлагдсан тохиолдлын тоо 1001 боллоо.

Мөн хугацаанд 33 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн иргэний тоо 166 болов. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 344 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 33, хөнгөн 310 иргэн байна.

Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 797 иргэн байгаагаас аймгийн төвд 197, сумдад 600 иргэн байна.

Холбоотой мэдээ