Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-17 12:51:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд он гарсаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад өссөн дүнгээр 1739 иргэн хамрагджээ.

Тодруулбал, нэгдүгээр тунд 14, хоёрдугаар тунд 28, гуравдугаар тунд 1133, дөрөвдүгээр тунд 564 иргэн хамрагдаад байна.

Дархлаажуулалтад хамрагдсанаар коронавируст халдварын эрсдэл, хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтойг эмч мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс коронавируст халдварын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.

Дархлаажуулалтын нэмэлт тунд ажлын өдрүүдэд 09:00-17:30 хооронд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд, амралтын өдрүүдэд доорх хуваарийн дагуу хамрагдах бүрэн боломжтой.

Холбоотой мэдээ