Үндсэн хууль батлах үйлсэд оролцсон төлөөлөгчдөд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-18 12:06:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлах үйлсэд оролцсон төлөөлөгчид болон 2021 онд тус нутгаас төрөн гарсан Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, гавьяат цолтнууддаа хүндэтгэл илэрхийлжээ.

1992 оны Нэгдүгээр сарын 13-нд Ардын их хурлын 430 төлөөлөгч шинэ Үндсэн хуулийг баталж, Дундговь аймгаас Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Г.Сампилноров, Ж.Адъяа, Д.Адъяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, Т.Тогоо, М.Моёор, Н.Шуураа, С.Халзанхүү, Д.Цэдэнбал нарын 17 төлөөлөгч оролцон хувь нэмрээ оруулсан юм.



2021 онд Дундговь аймгийн уугуул иргэдээс урлаг соёл, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, хуулийн салбарын зүтгэлтэн 45 хүн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, гавьяат цол хүртжээ. Нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж, улс орондоо хүч хөдөлмөрөө зориулан ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж яваа алдартан гавьяатуудаа мөн энэ үеэр  хүлээн авч, ийнхүү хүндэтгэл илэрхийлсэн байна. 






Холбоотой мэдээ