Коронавируст халдварын батлагдсан 230 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТАГТ | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2022-01-18 14:02:00

Дорноговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 230 тохиолдол  илэрлээ. Үүний 47 нь хүүхэд аж. Шинэ он гарснаас хойш өссөн дүнгээр аймгийн хэмжээнд 949 тохиолдол илрээд байна.

Тиймээс гэрийн тусгаарлалтад болон эмчилгээнд байгаа иргэн түүний гэр бүлийн гишүүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Холбоотой мэдээ